“Sony FX5”-с илүү гэгдэх “Panasonic”-ийн шинэ кино камерын нууц удахгүй
Хэрэглэгчид авсаархан камер хүсэж байсан ч “Panasonic” box-style (дөрвөлжин хайрцаг хэлбэрийн) их биеэ авч үлдэхээр шийджээ. Цуу ярианаар 11-р сарын 17-нд зарлагдах шинэ камерын хувь заяаг түүний нууцлаг шинэ sensor шийдэх болно.

Видео зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлсээр буй “Panasonic” удахгүй кино бүтээгчдэд гэнэтийн бэлэг барихаар зэхэж байгаа бололтой. “L-Rumors” сайтын хамгийн сүүлийн мэдээгээр тус компани 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд box-style (дөрвөлжин хайрцаг хэлбэрийн) “LUMIX BS1H” кино камерынхаа залгамжлагчийг албан ёсоор зарлаж, 2027 оны нэгдүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Олон хүн “Sony FX5” шиг авсаархан загвар хүлээж байсан ч “Panasonic” студид суурилуулах зориулалттай box-style их биеэ хадгалжээ. Цуу ярианд дурдсанаар шинэ камер нь L-Mount (дурангийн холболт) болон киноны стандарт V-mount (мэргэжлийн том батарей) дэмжих аж. Гэхдээ зураглаачдын хүсдэг built-in ND filter (хэт тод гэрлийг бууруулах суурилуулсан шүүлтүүр) байхгүй, viewfinder (нүдээр харж кадраа тааруулах хараавч дуран) байхгүй, мөн гэрэл зураг авдаггүй цэвэр кино камер байх төлөвтэй байна.
Энэ камер амжилтад хүрэх эсэхийг шинэ sensor нь шийднэ. Эх сурвалж түүнийг “таатай гэнэтийн бэлэг” гэж тодорхойлсон ч нарийн үзүүлэлтийг нууцалжээ. Их бие нь “FX5”-аас том тул sensor нь илүү чанартай RAW бичлэг хийж чадах эсэхээс л бүх зүйл шалтгаална. Үнэ нь “Sony FX5”-тай ойролцоо байх таамагтай байна.
Гэхдээ энэ бол цуу яриа гэдгийг мартаж болохгүй. “L-Rumors” сайт хоёрхон өдрийн өмнө (11-р сарын 13-нд) юу ч баттай хэлж чадахгүй гэж байснаа шинэ эх сурвалжийн мэдээллээр уг камерыг Осакад зарлана гэж байв. Гэтэл “Panasonic”-ийн албан ёсны “Lumix Collective” арга хэмжээ 11-р сарын 17-нд Их Британийн Манчестерт эхлэх хуваарьтай байгаа. Түүнчлэн дээд талын дэлгэц болон бариул нь камертаа суурилсан эсэх нь ч эргэлзээтэй хэвээр. “Panasonic” өөрөө одоогоор таг чиг байгаа тул 11-р сарын 17-ны өдрийг хүлээх л үлдээд байна.
Цуу ярианд дурдагдсан гол үзүүлэлтүүд
| Үзүүлэлт | Таамаглаж буй үзүүлэлт |
|---|---|
| Зарлах огноо | 2026 оны 11-р сарын 17 |
| Худалдаанд гарах | 2027 оны 1-р сар |
| Mount | L-Mount |
| Их бие | LUMIX BS1H загварын box-style |
| Sensor | Тодорхойгүй шинэ sensor (“таатай гэнэтийн бэлэг”) |
| Built-in ND filter | Байхгүй |
| Viewfinder | Байхгүй |
| Батарей | V-mount батарей дэмжинэ |
| Гэрэл зураг авах | Үгүй (гэрэл зураг авдаггүй) |
| Үнэ | “Sony FX5”-тай ойролцоо түвшинд |


