“Canon” 400mm ба 600mm дурандаа teleconverter суурилуулж магадгүй гэнэ

“Canon” компани “RF 400mm f/2.8L” болон “RF 600mm f/4L” тэргүүлэх дурангуудынхаа дараагийн үеийг дотроо суурилуулсан teleconverter бүхий цоо шинэ хийцээр шинэчилж магадгүй тухай “Canon Rumors” сайт мэдээллээ.

RF 400mm / RF 600mm successors — нүүр зураг

Спортын тоглолтын талбай, зэрлэг байгалийн гэрэл зурагчдын хамгийн гол зэвсэг болсон 400mm болон 600mm-ийн аварга дурангуудын зах зээлд шинэ өрсөлдөөн эхлэх нь ээ. Одоогийн “Canon RF 400mm f/2.8L” болон “RF 600mm f/4L” загварууд нь үндсэндээ хуучин “EF” дурангийнхаа аралд “RF” холболтыг залгаж хийсэн бүтэцтэй байсан бол шинэ үе нь цоо шинэ сууриар хийгдэх гэж байна. “Canon Rumors” сайтын мэдээлснээр дараагийн загварууд нь дотроо шууд залгагдах teleconverter (фокусын уртыг ихэсгэгч линзийн бүлэг) бүхий цогц загвартай байхаар төлөвлөгдөж буй аж.

Өрсөлдөгч “Nikon” өөрийн Z системдээ хөшүүрэг татаад л 1.4 дахин татдаг суурилуулсан өсгөгчтэй 400mm, 600mm дурангуудаа гаргаж ихээхэн амжилт олсон билээ. Харин “Canon”-ий шинэ загвар teleconverter-ийг уламжлалт хөшүүргээс өөр, шинэлэг байдлаар шийдэж магадгүй гэх таамаг байна. Тус компанийн өмнөх патентуудад дурангийн их биеийн хойд хэсэгт тусгай шургуулдаг суурь үлдээх шийдэл дурдагдаж байсан ч бодит загварт яг ямар харьцаатай, хэрхэн суух нь одоогоор тодорхойгүй байна. Цахим сүлжээнд 1.5 дахин өсгөгчийн тухай яригдаж буй нь албан ёсны мэдээлэл бус, зөвхөн таамаг юм.

Гэхдээ хүлээж буй зурагчдад дуулгах таагүй сураг нь эд ангийн хомсдолтой холбоотой байна. Эх сурвалжийн дамжуулснаар эд ангийн нийлүүлэлтийн саатлаас шалтгаалан уг дурангууд хойшлогдсон бөгөөд 2026 он дуусахаас өмнө худалдаанд гарах магадлал бага байгаа аж. Одоогоор “Canon” компани ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй бөгөөд энэ нь зөвхөн 2-р түвшний цуу яриа хэвээр байгааг санах хэрэгтэй.

“Canon”-ы шинэ супер теле дурангийн цуу яриа

Үзүүлэлт Таамаглаж буй мэдээлэл
Сэдэв RF 400mm f/2.8L ба RF 600mm f/4L залгамжлагчид
Мэдээллийн эх сурвалж Canon Rumors (2026 оны 11-р сарын 11)
Төлөвлөгдсөн шинэчлэл Дотроо суурилуулсан teleconverter бүхий цоо шинэ оптик хийц
Өсгөгчийн бүтэц Тодорхойгүй (Шинэлэг өөр шийдэл байх таамагтай)
Гарах хугацаа 2026 онд багтахгүй төлөвтэй (Эд ангийн нийлүүлэлт саатсан)
Албан ёсны төлөв Цуу яриа (RD 2), Canon-оос зарлаагүй